Чех хэлээр гарсан "Монголын нууц товчоо"-г дахин хэвлэнэ
Чихэнд чимэгтэй
2025-05-16
УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-14-нд Чехэд ажлын айлчлал хийлээ. Тэд Карлын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Эва Волдржихова Беранковатай уулзаж, Монгол улсын ерөнхийлөгчийн "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөр болон тус их сургуулийн монгол судлалыг дэмжиж ажиллах талаар ярилцсан байна. Энэ хүрээнд чех хэл рүү монголч эрдэмтэн Павел Поухагийн орчуулсан "Монголын нууц товчоо"-г дахин хэвлэх, Монголын түүхтэй холбоотой сүүлийн үеийн судалгааны бүтээлийг эмхэтгэн хэвлэх тухай ярилцжээ. Мөн Чехийн Үндэсний музейд зочилж “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнтэй танилцсан байна. Харин Элчин сайд Д.Гансүх монгол хүүхдүүдэд зориулсан монгол хэл, соёлын төв нээх ажлын явцаа танилцуулжээ.
Эх сурвалж: Чех дэх Монголын Элчин сайдын яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.